Нэгж хичээлийн хөтөлбөр
Сэдэв: Зураг боловсруулах технологи
Хамрах хүрээ: ЕБС-ийн 8-р анги
Багц цаг: 5 цаг
Зорилго: Суурь боловсролын түвшинд судалж буй энэхүү сэдэв нь
бага боловсролын “Дүрслэх урлаг” хичээлийн мэдлэг дээр үндэслэн хялбар
технологи ашиглан зураг зурах, засварлах арга барилтай болгоход чиглэнэ.
Зорилт:
- Бие даан хийлгэх
- Бүтээлийн сан бүрдүүлэх
- Бусад хичээлийн сэдвүүдтэй уялдуулах
А. Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх:
Зургийн программ нь хүүхдийн загварчлах
сэтгэхүйг хөгжүүлэхэд тустай тул цахим хэрэглэгдэхүүн боловсруулж ашиглана. Видео
бичлэгийг дэлгэцийн бичлэг хийдэг Wink
болон Camtasia программ
ашиглан боловсруулна.Үүнд :
- Программыг суулгах үйл явцыг харуулсан видео бичлэг ;
- Цонхны бүтцийг харуулсан видео бичлэг ;
- Хэрэгслүүдийг танилцуулсан видео бичлэг ;
- Дасгалын дагуу хийгдэх бүтээгдэхүүнийг танилцуулсан видео бичлэг;
Видео бичлэгийг дэлгэцийн бичлэг
хийдэг Wink болон Camtasia программ ашиглан
боловсруулна.
Интернэтээс зураг боловсруулж буй хичээлүүдийг татаж авч, файлын сан бүрдүүлэх;
Сурагчдын судалж буй хичээлийн хүрээнд бүтээлийн сан бүрдүүлэх;
Сурагчдаар хийлгэх ажлын хуудас боловсруулж ашиглах;
Цахим хэрэглэгдэхүүн үзүүлэхэд шаардлагатай зөөврийн компьютер, проектор бэлгэх.
Интернэтээс зураг боловсруулж буй хичээлүүдийг татаж авч, файлын сан бүрдүүлэх;
Сурагчдын судалж буй хичээлийн хүрээнд бүтээлийн сан бүрдүүлэх;
Сурагчдаар хийлгэх ажлын хуудас боловсруулж ашиглах;
Цахим хэрэглэгдэхүүн үзүүлэхэд шаардлагатай зөөврийн компьютер, проектор бэлгэх.
Б. Сургалтын арга:
Бүлгийн хүрээнд өмнөх мэдлэг дээр
тулгуурлан бүтээлч сэтгэлгээний аргуудыг түлхүү ашиглан, чадвараа хөгжүүлэхэд
чиглүүлэн хичээлийг зохион байгуулна.
В. Үнэлгээний арга зүй:
Сурах бичгийн Чадахуй, Хэрэглэхүй
хэсгийн дасгал, даалгавруудыг гүйцэтгэхдээ хийх үйлдэл, чадвар болгоныг
илрүүлэхүйц чадварын жагсаалт гарган өөрийн үнэлгээний хуудас хийж ашиглана.
Нэгж хичээлийн хөтөлбөрийн цагийн үлгэрчилсэн хуваарилалт
№
|
Ээлжит
хичээлийн (сэдэв)
|
Цаг
(40 мин)
|
Суралцахуйн
зорилт
(Сурах арга барил)
|
Хичээлийн
агуулга
|
1
|
Давхаргат зургийг засварлах
|
1
|
· Давхарга
бүхий зурагтай ажиллах, зохиомжлох;
· Дан
дүрслэл бүхий хээ угалз, тэгш хэмт дүрс зурах, өнгийн зохицол хийх.
|
· Давхарга
ашиглан зураг эвлүүлэх;
· Бэлэн
дүрс ашиглан давтамжтай зурах үүсгэх;
· Тунгалаг
зураг үүсгэх;
· Байгаль
сэдвийн хүрээнд өөрөө зохиомжлон давхарга үүсгэх, давхаргатай ажиллахдаа
уусалт, тунгалагшил ашиглах.
|
2
|
Өнгийн тооцоологч ба өнгийн зохицол
|
1
|
Өнгийн зохицол бүхий зохиомж бүтээх, сайжруулах, танилцуулах.
|
· Өнгийн
тооцоологчийг ашиглан өнгийн зохицол гаргаж авах, ямар өнгө хоорондоо зохицож
зураг зурж болохыг мэдэх;
· Хэрэгцээндээ
тохируулан өнгийн горим (RGB,
CMYK)-ыг сонгож ашиглах;
· Нотын өнгөөр
хөгжмийн нотыг ашиглан зураг зохиомжлох;
· Өнгийн зохицол
ашиглан чимэглэлийн монгол зураг урлах.
|
3
|
Гэрэл зураг ба дижитал зураг
|
1
|
· Гэрэл зургийг
дижитал болгох;
· Хар цагаан
зургийг засварлах;
· Зургийг
тодруулах цайруулах;
|
Гэрэл зургийг дижитал зураг болгох, шаардлага хангахгүй зургийг
засварлах, хар зургийг өнгөт зураг болгох.
|
4
|
Гэрэл зургийн засварлах
|
1
|
Гэрэл зургийг цайруулах, тодруулах, зургийн гэрэлтүүлгийг засварлах;
Бусад эх үүсвэрээс авсан зургаар бүтээл хийх, зохиомжлох.
|
|
5
|
Зургийн төрөл
|
1
|
Зургийн төрлийн ялгааг танин мэдэх, хэрэгцээндээ тохируулан хадгалж,
ашиглах.
|
Зургийн төрлүүд зургийг өөрийн хэрэгцээтэй төрлөөр хадгалах, хэрэглэх.
|
Нэгж хичээлийн үнэлгээний хуудас (рубрик)
Анги: _______ Овог: ______________ Нэр: _________________
Түвшин
Шалгуур
|
Онцгой сайн
(4 оноо)
|
Чадвартай
(3 оноо)
|
Хангалттай
(2 оноо)
|
Хязгаарлагдмал
(0-1 оноо)
|
Давхаргат зургийг
засварлах
|
Давхарга нэмж, хасаж, зөөж, нэрий нь өөрчилж чадна. Бусдад тусалдаг.
|
Давхарга нэмж,
хасаж, зураг
засварлаж чадна.
|
Давхарга үүсгэж,
зураг засварлаж
чадна. Бусдаас
тусламж авдаг.
|
Зургийн хэрэгсэлтэй
ажиллаж, зурдаг
боловч давхаргын
тухай ойлгоогүй.
|
Өнгийн тооцоологч
ашиглан өнгийн
зохицол гаргах
|
Өнгийн тооцоологчийг
интернэтээс татаж,
ашиглаж чадна. Өнгийн зохицлын 6 төрлөөс гадна
нэмэлт өнгө гаргаж чадна.
|
Өнгийн тооцоологчийн 6
төрлийг ашиглаж,
зураг зурж чадна.
|
Өнгийн
тооцоологчийн 3
төрлийг ашиглаж
чадна.
|
Өнгийн тооцоологч
ашиглаж чадахгүй.
Зөвхөн программын
өнгийн хэрэгслийг
ашигладаг.
|
Гэрэл зургийг
дижитал зураг
болгох
|
Гэрэл зургийг дижитал зураг болгож, хуулж, зөөж, хэмжээг өөрчилж, засвар
хийж чадна.
|
Гэрэл зургийг
дижитал зураг
болгож чадна.
|
Гэрэл зураг,
дижитал зургийн
ялгааг ойлгоно.
|
Гэрэл зургийг
дижитал зураг
болгож чадахгүй.
|
Гэрэл зургийг
засварлах
|
Гэрэл зургийг цайруулж, тодруулж, хэмжээг
өөрчилж,засварлаж чадна.
|
Гэрэл зургийн
хэмжээ, өнгийг
өөрчилж, зөөж,
хуулж чадна.
|
Гэрэл зургийн
өнгийг өөрчилж
чадна.
|
Зургийн хэрэгсэл
ашиглан зураг зурж
чадна, засварлаж
чадахгүй.
|
Зургийн төрлийг
мэдэх, ашиглах
|
Зургийн 4-өөс дээш
төрлийг мэднэ, өөрийн хүссэн төрлөөр хадгалж
чадна.
|
Зургийн 3-4 төрлийг мэднэ. 2 төрлөөр хадгалж чадна.
|
Зургийн 2 төрлийг
мэднэ.
|
Зургийн төрлийг
мэдэхгүй
|
5 шалгуур байгаа тул нийт авбал зохих 4*5=20 оноо. Жишээ нь онцгой сайн гэсэн 3 шалгуур,чадвартай гэсэн 2 шалгуур хангасан гэвэл 3*4+2*3=18 оноо буюу 18*100/20=90% гүйцэтгэлээ гэх мэт үнэлж болно.
No comments:
Post a Comment