-->

ТӨМ 3.1

Чээж зураг хийцгээе.
1.     Программ нээж, зургаа оруулна.
2.     Шаардлагатай бол зургаа засаж, өө сэвийг нь арилгана.
3.     Бэлэн зураг байхгүй тул интернэтээс “clip art children гэсэн түлхүүр үгээр зураг хайж олъё.(http://cliparts.co/children-cartoon-clipart)
4.     Хайж олсон зургаа С:\ дискний medeelliin technology хавтсанд cheej-zurag.jpg нэртэй хадгалаарай. Мөн зургийн сайтын нэрийг хуулж аваад ашигласан материал гэж бичээд хаягийг оруулна.
  (Зураг 3.1)
(Зураг 3.1)а. Зураг нээнэ.

                 
      б. Зургийг тайрна. 
(Зураг 3.1)
5.      Хадгалсан файлаа нээж  (Зураг 3.1а) , охины зургийг идэвхжүүлээд [image]à[crop to selection] командаар эсвэл crop to selection хэрэгслээр тайрна. (Зураг 3.1б)           
6.     Шинэ файлыг 1300×1300 px, нягтрал 300 px хэмжээтэй тохируулж нээнэ.
7.     Чээж зураг 3×4 хэмжээтэй байдаг тул Rectangle selection хэрэгслийг сонгон, Fixed size-ийг Width 3, Height 4 болгоно.

                                          



             а                                                                                                                              б
                       
(Зураг 3.2) Ажлын хуудсыг 3×4 хэмжээтэй болгох.
8.     Зургийн талбар дээр зурахад 3×4 хэмжээтэй тэгш өнцөгт үүснэ. (Зураг 3.2б) Зургийг тайрна. (Crop)
9.     Шинэ хуудсан дээр охины зургийг хуулбал Paste харилцах цонх нээгдэж зургийн хэмжээгээр томруулж оруулах, шууд буулгах эсэхийг асууна. (Зураг 3.2а) Keep буюу шууд буулгахыг сонгож, том зургийн өнцөг дээр дарж чирээд, хуудсандаа багтааж багасгаад , байрлуулна (Зураг 3.2б). Зургийн арын дэвсгэрийг цагаан өнгөөр дүүргэж будна.

                                                                              а

  б
(Зураг 3.3) Ажлын хуудсыг 3×4 хэмжээтэй болгох.
10.  3×4 хэмжээтэй зураг бэлэн боллоо. Чээж зургаа 8 хувь угаалгахааар бол зургийг 8 удаа хувилж байрлуулна. Үүний тулд шинэ хуудас нээж зургаа хувилна.(Зураг 3.4)


(Зураг 3.4)

No comments:

Post a Comment