-->

Ээлжит хичээлийн хөтөлбөр №2

Ээлжит хичээлийн хөтөлбөр №2

Сэдэв: Өнгө тооцоологч ба өнгийн зохицол
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн 8-р анги
Суралцахуйн зорилт: Өнгө тооцоологч (калькулятор) ашиглан өнгийн сонголт хийж зураг зурах.
Судлах цаг: 1
Эзэмших мэдлэг, чадвар:
·         Өнгө, өнгийн зохицлыг ашиглан зураг зурах:
·         Үндсэн өнгө, эсрэг өнгө, өнгийн зохицол, өнгийн уусалтыг мэдэх;
·         Өнгө тооцоологч ашиглан өнгийн зохицлыг гаргаж авах;
·         Өнгийн кодыг ашиглан өнгө гаргаж авах.
·         Өнгийн зохицлыг ашиглан чимэглэлийн монгол зураг зурах.
Түлхүүр үг: өнгө, өнгийн зохицол, тооцоологч.
Багшийн бэлтгэх зүйл:    
·         Ээлжит хичээлийн хөтөлбөр;
·         Өнгө тооцоологч программыг компьютерт суулгах (http://download.cnet.com/Color-
Calculator/3000-6675_4-10210227.html);
·         ТӨМ, үнэлгээний хуудас.
Багшийн анхаарах зүйл:
·         Сурагчдыг дасгал, даалгаврыг алхмын дагуу хийх дадалд сургах;
·         Өнгийн зохицлыг гаргахын тулд программ ашиглаж, ялгааг ойлгуулах.

Хичээлийн үйл ажиллагаа

Үйл ажиллагаа
Хугацаа
(мин)
Хүрэх үр дүн
1
Яагаад эцэг өнгө, эх өнгө, хүү өнгө, үндсэн өнгө, үүсмэл өнгө, дулаан өнгө, хүйтэн өнгө гэж нэрлэдэг болсон талаар ярилцлага хийж, сурагчдын санал бодлыг сонсоно. Эдгээр өнгийг ялгаж таниулах даалгавар хийлгэнэ.
3
Өнгийн мөн чанарыг ойлгох,
зураг зурахад өнгийг зөв сонгож сурна.
2
Дасгал 1-ийг ашиглан өнгийн зохицлын талаар ойлголттой болох. Өнгийн зохицол бүхий Хүснэгт 2.2.1 –ийг ажиглуулан, 6 аргаар өнгийн зохицлыг гаргаж болох жишээтэй танилцана.
Загварыг ажиглан өөр ямар дүрс зурж болох, байгалийн ямар зураг байж болох талаар жишээ гаргуулна.
10
Өнгийн зохицлыг таньж мэднэ.
3
Хэрэглэхүй хэсгийн даалгавар 1-3–ыг хийж, өнгийн кодыг гаргаж авна.
10
Өнгө тооцоологч ашиглан өнгийн зохицол, өнгийн кодыг гаргаж авна.
4
Багш RGB, CMYK горимын өнгийн тухай мэдээлэл танилцуулна.
3
Өнгийн горимын харгалзааг ашиглан өнгө гаргаж авна.
5
Хэрэглэхүй хэсгийн даалгавар 4-6-г гүйцэтгэнэ.
12
Даалгаврын гүйцэтгэлд үндэслэн хийж сурна.
6
Гэрийн даалгавар: Хэрэглэхүй хэсгийн даалгавар 7-г ашиглан өнгийн хослолоор чимэглэлийн монгол зураг зурна
(дэвтэр дээрээ загвар зураг зурж болно).
2
Чимэглэлийн монгол зураг зурна.

Арга зүй:
Интернэт ашиглан өнгийн зохицол гаргаж авах
·         http://www.color-meanings.com/;
·         http://www.sessions.edu/color-calculator  (Интернэтээр өнгө сонгоно);
·         http://download.cnet.com/Color-Calculator/3000-6675_4-10210227.html   (Программ татаж аваад интернэтгүй үед өнгө сонгож болно).
Нэмэлт мэдээлэл:
Интернэтгүй орчинд ажиллаж болох программыг http://download.cnet.com/Color-
Calculator/3000-6675_4-10210227.html  хаягаар хандан татаж аваад өнгийн зохицол ашиглан зураг зурна уу. Программыг татаж авахад colorcalc.exe нэртэй файл хадгалагдах бөгөөд шууд нээж ажиллуулна. Энэ программ нь RGB, CMYK өнгийн горимд өнгийг үүсгэдэг. Өнгийн зохицлыг орон зайтай зурахад илүү тохиромжтой.

No comments:

Post a Comment