Ээлжит хичээлийн хөтөлбөр №3,4
Сэдэв:
Гэрэл зураг ба дижитал зураг, Гэрэл зургийг засварлах
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн 8-р анги
Судлах цаг: 2
Суралцахуйн
зорилт: Гэрэл
зургийг засварлан дижитал зураг болгож, зургийн цомгоо баяжуулна.
Эзэмших мэдлэг, чадвар:
·
Гэрэл
зураг гэсэн ойлголт дээр тулгуурлан дижитал зураг боловсруулах;
·
Зургийг
засварлах, хар зургийг өнгөт зураг болгох;
·
Гэрэл
зургийг цайруулах, тодруулах, зургийн гэрэлтүүлгийг засварлах;
·
Бусад
эх үүсвэрээс авсан зургаар бүтээл хийх, зохиомжлох.
Түлхүүр үг: Гэрэл зураг, дижитал зураг.
Судлах цаг: 2
Багшийн бэлтгэх зүйл:
·
Ээлжит
хичээлийн хөтөлбөр;
·
Гэрэл
зураг, дижитал зураг бүхий файлын сан;
·
ТӨМ,
үнэлгээний хуудас.№3.1
Багшийн анхаарах зүйл:
·
Сурагчдыг
дасгал, даалгаврыг алхмын дагуу хийх дадалд сургах;
·
Гэрэл
зургийг дижитал болгох сканер бэлтгэх, эсвэл сканераар зураг компьютерт оруулж
буй бичлэг бэлдэх.
Хичээлийн үйл ажиллагаа
№
|
Үйл ажиллагаа
|
Хугацаа
(80
мин)
|
Хүрэх үр дүн
|
1
|
Сурагчдад төрөл бүрийн зургуудыг
харуулан ангиллыг
хэлүүлэхийг эрмэлзэнэ.
Гэрэл зураг гэж юу вэ? Гэрэл зургийг
яаж дижитал зураг болгох
вэ? Асуудал дэвшүүлж
хичээлийн зорилгыг гаргаж ирнэ.
|
5
|
Гэрэл зураг, дижитал зургийн
ялгааг танина.
|
2
|
Дижитал зураг болгох үе шатыг
хамтран боловсруулах,
дижитал зураг үүсгэнэ.
|
15
|
Дижитал зураг
боловсруулна.
|
3
|
Дижитал зураг засварлана. Үүнд:
- Хар, цагаан зургийг засварлах:
- Хар, цагаан зургийг
өнгөт болгох.
|
20
|
Дижитал зураг засварлах
аргачлалыг сурна.
|
4
|
Зургийг цайруулах, тодруулах,
зургийн гэрэлтүүлгийг
засварлах үйлдлийг MS Office багц
программ болон
Paint.Net программ
дээр хийнэ.
|
10
|
Олон программын орчинд
зураг засварлах чадвартай
болно.
|
5
|
Чээж зураг хийх даалгаврыг сурах
бичгийн 41 дүгээр
хуудасны Чадахуй
хэсгийн дарааллаар хийнэ.
|
30
|
3х4 хэмжээтэй 8 хувь чээж
зураг боловсруулна.
|
No comments:
Post a Comment