Ээлжит хичээл №1
Сэдэв
: Давхаргат зургийг засварлах
Хамрах хүрээ: Ерөнхий боловсолын сургуулийн 8-р анги
Суралцахуйн
зорилт: Давхарга бүхий зурагтай
ажиллах, зохиомжлох, дан дүрслэл бүхий хээ угалз,тэгш хэмт дүрс зурах.
Эзэмших
мэдлэг, чадвар:
1.Давхаргатай
ажиллах чадваруудыг эзэмших:
2.Давхарга
эргүүлэх, зөөх, хуулах, устгах, нэгтгэх;
3.Тунгалаг
зураг үүсгэх, хадгалах.
4.Зураг
зохиомжлох, эвлүүлэх, бэлэн дүрс ашиглан давтамжтай зурах үүсгэх.
Хүрэх үр дүн:
- Үндсэн өнгө, эсрэг өнгө, өнгийн зохицол, өнгийн уусалтыг мэдэх;
- Давхаргын талаар ойлголттой болох давхаргатай ажиллах;
- Огторгуйн дүрсийн дэлгээсийн талаар мэдэх.
Түлхүүр үг: Давтамжтай зураг, давхарга, алслалттай зураг, өнгийн
сонголт.
Багшийн бэлтгэх зүйл:
- Ээлжит хичээлийн хөтөлбөр;
- Paint.Net программыг суулгаж, ажиллаж буй эсэхийг шалгасан байх;
- Ашиглах зургийн сан дахь файлуудыг шаардлагатай хавтсанд хуулсан байх (C:\medeelliin technology хавтсанд baigali.jpg, botgo.jpg, tugal.jpg, hurga.jpg, ishig.jpg);
- Алслалттай зураг зурахад ашиглах зургийн файлууд бэлтгэсэн байх;
- ТӨМ, үнэлгээний хуудас.
Багшийн анхаарах
зүйл:
Сурагчдыг дасгал, даалгаврыг алхмын дагуу хийх дадалд сургах;
Давхаргатай ажиллах үед гарах алдаанаас сэргийлж,
сануулах.
Хичээлийн үйл
ажиллагаа:
№
|
Үйл
ажиллагаа
|
Хугацаа
(40
мин)
|
Хүрэх
үр дүн
|
1
|
Багш зохиомжлоогүй
зургийг харуулж асуудал дэвшүүлнэ.
- Зургийг ажиглаад:
Ямар зургууд байна?
- Эдгээр зургийг
ашиглаад юу хийж болох вэ?
Зохиомжилсон зураг
харуулаад:
- Ямар үр дүнд
хүрсэн байна?
- Бид юу хийх вэ?
Хичээлийн зорилгыг
гаргаж ирнэ.
|
2
|
Зургуудыг
эвлүүлж хөдөө нутгийн
зохиомж хийнэ гэсэн ойлголттой
болно. Юу хийх зорилгоо
ойлгоно.
|
2
|
Яаж хийх вэ? Ямар
хэрэгсэл ашиглах вэ? Ямар команд ашиглах вэ?
Эдгээр асуултад
хариулахын тулд Хэрэглэхүй хэсгийн Дасгал 1-ийг
ашиглан даалгавраа гүйцэтгэнэ.
Зураг нэг бүрийг
тус тусын давхаргад гүйцэтгэхийг анхааруулна.
Багш ботгоны зураг
болон унаганы зургийг эвлүүлэхийг санал болгоно. Учир
нь ботго цагаан дэвсгэртэй тул
арилгахад хялбар,
унаганы арын дэвсгэрийг устгахын тулд Lasso Select
хэрэгслийн Add (Union) командыг ашиглахыг сануулна.
Ямар асуудал
тулгарч болох вэ? Давхаргын арын дэвсгэрийг устгахгүйгээр
байгаль дэвсгэр дээр зургийг уусгаж харуулах боломжгүй болно.
|
20
|
Давхарга нэмэх, нэр
өгөх, зөөх,
хэмжээг өөрчлөх чадвартай
болно.
Зургийг өөрийн
зохиомжоор эвлүүлж,
нэг бүтэн зураг бүтээнэ.
|
3
|
Зургийг 2 аргаар
хадгална.
Яагаад *.pdn
төрлөөр хадгалах хэрэгтэй вэ?
Зургийг дахин
засварлах шаардлага гардаг. Тухайн давхаргыг устгах,
хэмжээг өөрчлөх, өөр зураг нэмэх гэх мэт засвар нэмж хийх
шаардлага гардаг. Энэ үед давхаргаар хадгалсан зургийг
ашиглаж, цаг хугацаа хэмнэнэ.
|
2
|
Давхаргатай
зураг бүхий *.pdn,
зургийг эвлүүлж
дуусгаад
*.jpg өргөтгөлөөр хадгалах
ойлголттой болно.
|
4
|
Багш тунгалаг зураг
хадгалах талаар мэдээлэл өгнө.
|
9
|
Сурагчид
багшийн мэдээллийг
сонсох явцдаа
тэмдэглэл
хөтөлнө.
|
5
|
Дасгалыг ажиллаж
дуусаад юу хийж чаддаг болсон талаар тодруулж асууна.
|
5
|
Ярилцаж
мэдлэгээ цэгцэлнэ.
|
6
|
Гэрийн даалгавар:
Давтамжтай зураг гэж ямар зураг байдаг вэ? MS Word программ
дээр Shapes хэрэгслээс үүл, нар, геометрийн дүрс
ашиглан давтамжтай зураг зурах. Хэрэв компьютер байхгүй
бол дэвтэр дээрээ зурж ирэх даалгавар өгнө.
|
2
|
Дүрс ашиглан
давтамжтай зураг
бүтээнэ. Хуулах, зөөх команд
ашиглана.
|
No comments:
Post a Comment