ТӨМ 1.1
“Хөдөө нутаг сайхан” сэдэвт зохиомж бүтээцгээе.
Зургийн санд байгаа
хөдөө нутгийн холбогдолтой зургуудыг ашиглан “Хөдөө нутаг сайхан” сэдэвт
зохиомж хийж, таван хошуу төл малын зургийг эвлүүлж, засварлана.
1. Paint.Net
программыг нээгээд [File]à[Open] командаар С:\ дискийн “medeelliin technology” хавтсанд байгаа baigali.jpg нэртэй файлыг нээнэ.
2. Botgo.jpg
файлыг нээнэ. Нээлттэй файлуудын жагсаалт программын
цонхны баруун дээд буланд байрлана.
3. Tools хэрэгслээс Rectangle Select хэрэгслийг сонгож, Botgo зургийг идэвхижүүлэн [Edit]à[Copy] командаар хуулна.
4. Baigali.jpg
зургийг нээж [Layers]à[Add New Layer] командаар шинэ давхарга нэмнэ.
5. Нэмсэн шинэ давхаргад [Edit]à[Paste] командаар Botgo зургийг оруулбал зураг идэвхжсэн хүрээтэй, дэвсгэр нь
цагаан өнгөтэй болсон байна. Энэ цагаан дэвсгэрийг яаж устгах вэ?
6. Magic
Wand хэрэгслийг сонгоод
ботгоны арын дэвсгэр дээр дарж идэвхижүүлнэ. Гараас Delete
товчлуур дарж дэвсгэрийг устгана. Botgo
давхаргын арын дэвсгэр устаж, ботгоны зураг baigali
зургийн дэвсгэр уусаж орно.
7. Хүрээний өнцөг дээр дарж, чирэн Botgo
зургийн хэмжээг багасгаад боломжтой газар чирж
байрлуулна.
8. Шинээр нэмсэн давхаргын нэрийг Botgo
гэж солино. [Layers]à[Layer Properties…] командаар нээгдэх Layer Properties цонхны Name талбарт Botgo гэж бичээд ОК товч дарна.
Дээрх байдлаар төл малын бусад зургийг оруулж, эвлүүлэг
хийнэ.
Зураг 1.1
Тунгалаг зураг үүсгэх дараалал.
No comments:
Post a Comment